Login Form



Event calendar

« < August 2016 > »
S M T W T F S
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Leadership

Get the Flash Player To see this player.
We have 34 guests online
ХДХВ, ДОХ-ын асуудлаарх үндэсний сэдэвчилсэн бүлгийн 3 дугаар улирлын ээлжит уулзалт болж өнгөрлөө PDF Print E-mail
Monday, 24 September 2012 04:34
ХДХВ, ДОХ-ын асуудлаарх үндэсний сэдэвчилсэн бүлгийн 3 дугаар улирлын ээлжит уулзалт 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1000 – 1200 цагт ЭМЯ-ны 306 тоот хурлын өрөөнд боллоо.
Уулзалтанд ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Бямбаа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, НҮБ-ын ХДХВ, ДОХ-ын Нэгдсэн багийн ахлагч Аржентина Матавел, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Төгсдэлгэр нар болон төрийн, төрийн бус,
олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож харилцан мэдээлэл солилцсон юм.
Уулзалтыг ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Бямбаа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, НҮБ-ын ХДХВ, ДОХ-ын Нэгдсэн багийн ахлагч Аржентина Матавел нар удирдав.
Уулзалтын хөлбөрийн дагуу хэлэлцсэн асуудлууд:  
1. Монгол дах ЭБЭ олон нийтийн ХДХВ-ийн эрсдэл, хүний эрхийн нөхцөл байдлын нэг агшны судалгааны дүнг НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн зохицуулагч Д.Алтанчимэг танилцуулав.
2. Оюу Толгой уурхайн нөлөөллийн хүрээний орон нутагт БЗДХ, Сүрьеэ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх төслийг ПАКТ олон улсын байгууллагын төслийн зохицуулагч Одонцэцэг Браун танилцуулав.
3. Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийн кампанит ажлыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой мэдээлэл, ажлын хэсэг байгуулах талаар Ажлын албаны ажилтан Ш.Галбадрах танилцуулав.
4. “Сонгодог мюзикл” продакшны ерөнхий найруулагч З.Лхагвадорж уран бүтээлийнхээ талаарх мэдээлэл, танилцуулга хийв. 12 сарын 1, 2-ны өдөр Ромео Жуллета сонгодог жүжгийг монгол хэл дээр орчуулан, мюзикл хэлбэрээр УБ паласын концертын их танхимд найруулан тавьж байгаа ба Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийн кампанит ажлыг зохион байгуулахад хамтарч ажиллах тухай албан хүсэлтээ Үндэсний хорооны ажлын албанд хүргүүлсэн, хамтарч ажиллах талаар мэдээлэл хийв.  
Уулзалтаас:
1. Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийн кампанит ажлын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт дараах
байгууллагууд оролцогчдын саналаар орлоо.
- ЭМЯ
- Үндэсний хорооны ажлын алба
- ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл
- НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд
- АХБ-ны уул уурхайн салбарт ХДХВ, ДОХ-оос сэргийлэх төсөл
- Монголын оюутны холбоо
- Хүний эрх, залуучуудын эрүүл мэндийг дэмжих төв ТББ
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
- Мари стопс олон улсын байгууллага
- Сонгодог мюзикл продакшн
- ХӨСҮТ, ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны алба
- ПАКТ олон улсын байгууллага
- Цаглашгүй мэдлэг ТББ
2. Ажлын хэсэг хуралдаж дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийн кампанит ажлын нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ажиллах
3. Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийн кампанит ажлын үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд оруулах үйл ажиллагааны талаарх мэдээлэл ирүүлэх хүсэлтийг хамтрагч байгууллагууд руу цахим шуудангаар хүргүүлэх
4. Үндэсний хэмжээнд ХДХВ, ДОХ-оос сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын зураглалыг гаргах
5. Уулзалтанд танилцуулсан мэдээлэл, уулзалтын тэмдэглэлийг оролцогч талуудад цахим шуудангаар хүргүүлэхээр тус тус тогтов.
Last Updated on Tuesday, 25 September 2012 06:21
 
ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох зорилтын хэрэгжилтийн үнэлгээ – 2010 он PDF Print E-mail
Tuesday, 29 June 2010 03:12
    "2015 он гэхэд ХДХВ-ийн халдварын тархалтыг хязгаарлаж, улмаар бууруулж эхлэх” Мянганы хөгжлийн зорилт, НҮБ-ын Ерөнхий ассамблейн ХДХВ/ДОХ-ын асуудлаарх тусгай хуралдаанаас дэвшүүлсэн тунхаглал, ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох зорилтын хэрэгжилтийн үнэлгээ хийх ажлыг НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн техникийн болон санхүүгийн дэмжлэгээр хийж гүйцэтгэсэн юм. 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдах Үндэсний зөвлөлдөх уулзалтад “ХДХВ-ийн халдварын урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, халамж дэмжлэгийн үйлчилгээг бүх нийтэд
Last Updated on Wednesday, 07 September 2011 06:37
Read more...
 
Нийслэлийн зочид буудлуудад “Эзэн хичээвэл Эрүүл байна” уриа бүхий бэлгэвч түгээх үйл ажиллагаа PDF Print E-mail
Monday, 07 May 2012 08:26
“Эзэн хичээвэл Эрүүл байна” уриан дор зохион байгуулагдаж буй ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үндэсний стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд нийт хүн амын бэлгэвчийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий үйл ажиллагаануудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ.
 
Энэ удаагийн үйл ажиллагаа нь нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудаар үйлчлүүлэгч нарт бэлгэвч үнэгүй түгээх үйл ажиллагаа юм. Зочид буудлуудад бэлгэвч хийж байрлуулах уутыг эхний ээлжинд үнэ, төлбөргүй түгээж байгаа бөгөөд цаашид байнгын ажиллагааг тухайн зочид буудлууд хариуцах юм.
 
5 дугаар сарын 1-ний өдөр Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар зочид буудлын захирлуудтай хамтран ажиллах гэрээ байгуулснаар уг үйл ажиллагааг эхлүүллээ.
 
Нийт 6 дүүргийн 30 зочид буудал хамтран ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотод хэрэгждэг “100 хувь Бэлгэвч хэрэглэх хөтөлбөр”-ийг эрчимжүүлэх үүднээс хувийн хэвшлийн байгууллагын идэвх оролцоо, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэхэд энэхүү үйл ажиллагаа тодорхой хувь нэмэр оруулах юм.
Last Updated on Monday, 07 May 2012 08:55
 
« StartPrev12345678910NextEnd »

Page 1 of 14
Ном, товхимол
Banner
Banner
Banner
Banner